Дэлхийн олон улсад тархсан шинэ төрлийн covid-19 вирус нь
манай улсад дотооддоо илэрч, бүртгэгдсэнтэй холбогдуулан ОУК, ЗГ-ын
хуралдаанаар 2020 оны 11 дүгээр сарын 12-оос эхлэн бүх нийтийн бэлэн байдлын
зэрэгт шилжсэнтэй холбогдуулан залуусын өөрсдийн оролцоонд
тулгуурлан корона вирусийн нийгэмд үзүүлэх хор нөлөө, түүнээс урьдчилан
сэргийлэх талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуусын чөлөөт
цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор “Корона вирусийн хор нөлөө”
дэвжээ тэмцээнийг зохион байгуулсан.
Тэмцээнд карантин, вакцин, хар нүдэн
гэсэн 3 баг мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар гэсэн шалгуураар
авьяас, мэдлэг чадвар бүтээлч сэтгэхүйгээрээ өрсөлдсөнөөс хар нүдэн баг шалгарч
1 дүгээр байр эзэллээ.