2017/08/21

Бидний бахархал


2017 оны 08 дугаар сарын 19,20-нд зохион байгуулагдсан “ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” 12 цагийн гүйлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд төвийн залуу Ж.Батцоож амжилттай оролцож тэргүүн байр эзэлж Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын аврага боллоо.
Ж.Батцоож нь “ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” 12 цагийн гүйлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 20-34 насны ангилалд 95 км зайг амжилттай туулсан амжилтаараа “СПОРТЫН ДЭД МАСТЕР”-ийн болзол хангаж өмнөх жилийнхээ амжилтыг дахин ахиуллаа.












Өмнөө тавьсан  зорилгынхоо төлөө өөрийгөө дайчлан шаргуу хичээллэж, олон олон амжилтын буухиаг  ахиулж яваа тамирчин залуудаа  цогцолборын багш ажилчид, залуус хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

No comments:

Post a Comment