2017/09/08

“Эрдмийн аянд мордлоо”


Манай хамт олны зүгээс Залуусынхаа ирээдүйн амьдралын алхмыг зөв чиглүүлэх ажил үргэлжилсээр байна. 2017 оны 09 дүгээр сарын 8-нд “Оргил цаг” бүлгийн Б.Отгонцэцэг БНХАУ-аас  монголд суугаа элчин сайдын яам, Монгол хятадын найрамдал сургуулийн дэмжлэгээр  Шеамены их сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцахаар эрдмийн их аянд мордлоо.



Байгууллагын зүгээс залуусынхаа боловсролыг дэмжих чиглэлээр гадаадын их дээд сургуулиудад суралцуулах ажлыг байнга зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал:
-  БНХАУ-ын Шанхай хотын их сургуульд О.Нэргүй засгийн газрын тэтгэлэгээр
-  БНХАУ-ын Нанжин хотын Хохай их сургуульд Б.Баясгалан
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд Б.Бат-Эрдэнэ зэрэг залуус тус тус суралцаж байна.


2012 онд БНХАУ-ын Бээжин хотын зам тээврийн их сургуульд суралцахаар явсан С.Баттулга маань энэ жил зам гүүрийн инженер мэргэжлээр сургуулиа амжилттай төгсөөд эх орондоо ирсэн.
2017-2018 оны хичээлийн жилд дотоодын их дээд сургуульд нийт 12 залуу, МСҮТ коллежид 11 залуу тус тус суралцаж байна.

Залуучуудын сурах хөгжих үйлсэд дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг хувь хүмүүс болон албан байгууллага хамт олонд талархалаа илэрхийлье!

-       БНХАУ-ын элчин сайдын яам
-       Бээжин хотын зам тээврийн их сургууль
-       Нанжин хотын Хохай их сургууль
-       Монгол Хятадын найрамдал сургууль
-       Цэцэглэх ирээдүй холбоо ТББ
-       Заамар гоулд ХХК
-       Тайваны хөгжлийн сан
-       Оюунтүлхүүр сан
-       Хүүхдийн Бадамлянхуа төв
-       “Сүүн сувилал” ХХК-ын захирал Ажигсүрэн

No comments:

Post a Comment