2017/09/20

Монголын залуучуудын өдөр- Мэдлэг нэмэх өдөр



Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Сонирхолтой нь Монгол улс залуучуудын өдрийг хамгийн олон жил тэмдэглэж байгаа цөөхөн хэдэн орны нэг юм. Олон улсын залуучуудын өдрийг 2000 оноос хойш наймдугаар сарын 12-ны өдөр болгон НҮБ-ээс зохион байгуулдаг болсон бол 1985 оноос Ромын Пап II Иоанн Павелын санаачлагаар Дэлхийн залуучуудын өдрийг тэмдэглэж эхэлжээ. Харин Монгол улсад “Бошгыг халах залуучуудын эвлэл” 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж, тэр цагаас хойш эл өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон аж.

         Залуучуудын төвийн хамт олон энэ өдрийг жил бүр тэмдэглэж залуустаа тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил бид танин мэдэх, мэдлэг мэдээлэл хуримтлуулах, хамт олонч эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хоттойгоо танилцах аялалыг зохион байгуулан залуучуудын өдрөө үр дүнтэй дурсамжтай тэмдэглэж өнгөрүүллээ.

        Бидний дотны түнш “ЦЭЦЭГЛЭХ ИРЭЭДҮЙ ХОЛБОО” ТББ-аас залуучуудын маань хүсэл сонирхолыг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэн энэхүү аялалыг зохон байгуулах боломжоор хангаж өгсөнд бид маш их талархаж байгаа билээ. 

Энэхүү аялалаар Богд хааны ордон музей, “kitchen all” тавилгын үйлдвэр, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Цаглашгүй гэрэлт төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудаар аялаж залууст хэрэгтэй мэдлэг мэдээллүүдийг өгч нэгийг бодож хоёрыг тунгаасан ач холбогдолтой аялал болсон. 


Монгол орныхоо түүх соёл, өв уламжлал, зан заншилтай танилцах мэдээлэл авах зорилгоор Богд хааны ордон музейг үзэж олон талын мэдлэгтэй болсон. 


       Нийслэлийн залуучуудын хөгжлийн газартай танилцаж залуучуудын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авч Залуучуудын хөгжлийн төвтэй танилцлсан.





     Бурхан урлаач Ухаанзаяа багштай уулзаж Цаглашгүй гэрэлт төвтэй танилцан ухаарал хайрласан сайхан лекц сонссон.

          Хүүхэд залуусын сайн сайхны төлөө бидэнтэй байнга хамтран ажиллаж бүх талаар дэмжиж байдаг “ЦЭЦЭГЛЭХ ИРЭЭДҮЙ ХОЛБОО” ТББ-ын хамт олныхоо цаашдын ажилд өндөр амжилт хүсье.





No comments:

Post a Comment