2017/10/18

“Алтан намар” залууст мэдлэг нэмэх өдөрлөг



Залуучуудын төвийн залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдэнд эрүүл зөв хооллолтын талаар мэдлэг мэдээлэл өгөх, багаар ажиллах бие биенээсээ суралцах, шинийг санаачлах идэвхийг дээшлүүлэх, залуусын хийх хоолны нэр төрлийг олшруулах зорилгоор “Алтан намар” өдөрлөг буюу ургацын баярыг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт төвийн нийт залуус 6 багшаар удирдуулсан 6 багт хуваарилагдан удирдамжинд заагдсан хоол, салат, шүүс, десерт зэрэг хоол хүнсийг олон төрлийн хүнсний ногоогоор бэлтгэн өөрсдийн уран сэтгэмжээр ширээ засч хоорондоо өрсөлдсөн.
Тэмцээний шүүгчээр Цогцолборын дарга Б.Лхамсүрэн, дотоод хяналт мониторингийн мэргэжилтэн Д.Буянтогтох, тогооч Ж.Бямбаханд, төвийн эрхлэгч Б.Төгсжаргал нар ажиллаж багуудын ширээ засалт, хоолны амт чанар, шинэ санаа, хувцаслалт, багийн гишүүдийн оролцоо зэргийг харгалзан шүүлт хийсэн.
Залуус төвд амьдарч байх хугацаандаа эзэмшсэн ур чадвараа ашиглан багаараа хамтран шинэ нэр төрлийн хоолыг санаачлан хийсэн нь  энэ ажлын нэг чухал үзүүлэлт байлаа. Тухайлбал “Кристалл” багийн байцааны шөл, төмсөн ороомог, KFC салат, “Мөрөөдөл” багийн “Авгалдай” буюу махан хавчуургатай шарсан төмс, байцааны ороомог, сонгины хальсаар хийсэн шүүс, “Happykids багийн “Зангараг” буюу далны ястай ногооны шөл, “Ургац” багийн хүрэн манжингийн ороомог гм шинэ нэр төрлийн сонирхолтой хоолнууд их байлаа.
Энэхүү тэмцээнд багууд ур чадвараа уралдуулан орлцсоноос “Мөрөөдөл” баг тэргүүн байр, Кристал баг дэд байрыг тус тус эзэлж “Дурсамж” үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Орчин үеийн хоолны соёл, зөв хооллолт, ширээ засалтийн шинэлэг загвар, хоол хүнсний хүний бие махбодид үзүүлэх үр нөлөөний талаар шинэ мэдлэг мэдээллийг өгч бие биенээсээ ихийг сурч мэдсэн ач холбогдол бүхий ажил болсон.
Энэ өдөрлөгийг амжилттай зохион байгуулж залуустаа дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Залуучуудын төвийн багш нартаа талархалаа илэрхийлье.
Төвийн залуустаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
                                                           Сурсан бүхэн эрдэм 


                                             Тэргүүн байрыг “Мөрөөдөл” баг


                                                     Дэд байрыг “Кристал” баг 



No comments:

Post a Comment