2017/10/02

Залуучууд Олон улсын “SUMMERCAMP-2017” солилцооны хөтөлбөрт оролцлоо


ХБНГУ-ын Нордрайн Вестфален мужийн Хаттинген хотын Залуучуудын сургалтын Велпер төвд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл 10 хоногын зуны сургалт явагдсан.
Уг сургалтад  Хүүхдийн төвийн Отгонжаргалын Төгсжаргал, Энхтуяагын Оюунбилэг, Залуучуудын төвөөс Хуягын Анхбаатар, Болдын Сугарсүрэн, Цолмонхүүгийн Бямбадорж, Мөнхөөгийн Монголжин нар гурван багшийн хамт явж оролцлоо. Мөн  Турк, Герман, Монгол, Ирланд болон дүрвэгсдийн залуучуудын төлөөлөл оролцсон.
Тус хөтөлбөрийн хүрээнд:
·         Залуучуудын танилцах “Тавтай морил” баярын арга хэмжээ
·         Бланкенштен цайз болон ойгоор явган аялал хийх
·         Улсуудын групп бүр сурган хүмүүжүүлэх дурсамжийн арга хэмжээ
·         Улсуудын группууд хүлээлт, айдас түгшүүр, зорилго сэдвээр ажиллах
·         Одоогийн орчин-Амьдралын зам” уриан дор явагдах семинар
·         Театр-Холлевүүд, яруу найраг, фото зураг, театр зэрэг группүүдэд хуваагдан ажиллах
·          “Бид бүгдээрээ нэг завинд” Ruhr голоор кану завиар аялах
зэрэг үйл ажиллагааг оролцоонд тулгуурлан зохион байгуулж явуулсан нь сонирхолтой, үр өгөөжтэй боллоо.
Мөн “Түүдэг гал” чөлөөт арга хэмжээ, ойд очиж тусгай төхөөрөмжлөгдсөн газар модонд авирч өөрийнхөө чадварыг сорих, шөнийн аялал, Дортмунд хоттой танилцах аялал, задгай усан бассейнд орж, хөл бөмбөгийн талбайд буухиа тэмцээн хийж, Европд 4 дүгээрт ордог Дортмундын хөл бөмбөгийн шигшээ багын цэнгэлдэх хүрээлэнг үзсэн зэрэг нь маш сонирхолтой, үр дүнтэй арга хэмжээнүүд байлаа.
Сургалтад оролцсон олон орны залуус бие биенээсээ сурсан мэдсэн, хамтран ажилласан тайлангаа оролцооны сонирхолтой хэлбэрүүдээр тавьж сургалтын хөтөлбөрөө өндөрлүүллээ.

Ийнхүү залууст маань мартагдашгүй гэгээн дурсамж үлдээж, цаашдийн амьдралын зорилгод нь үнэтэй хувь нэмэр болж, цаашид сурах хөгжих дүүрэн хүсэл тэмүүлэлтэй болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

No comments:

Post a Comment