2017/11/13

Гал голомтоо бадраалаа



Залуучуудын төвийн гол зорилго бол залуучуудыг бие даасан амьдралд бэлтгэх, ажилтай мэргэжилтэй, орлоготой болгож амьдралд хөл тавихад нь тусалж дэмжих асуудал билээ. Энэ утгаараа төвд амьдарч байгаа зарим онцгой анхаарал шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй залуусынхаа амьдрах орчин нөхцөл нийгмийн баталгааг нь бүрдүүлж өгч цаашдын амьдралд нь бэлтгэн төвөөс гаргаж байна.

Залуучуудын төвд 2013 оноос хойш амьдарч сурч хүмүүжиж байсан Д.Энхтүвшиндээ цаашид бие даан амьдрах, амьдралын гараагаа эхлүүлэхэд нь багш нар нь дэмжлэг үзүүлж өөрийнх нь хуримтлуулсан мөнгөөр канад загварын дулаан тохилог байшин барьж өгч өрх тусгаарлан гаргалаа. Тус төвд амьдарч байх хугацаанд нь амьдралд бэлтгэх бүхий л сургалт, нөлөөллийн ажлуудад хамруулж, нийгмийн баталгааг нь сайжруулан хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжинд хамруулж өгсөн ба цахим газар өмчлөлөөр өөрийн эзэмшлийн газартай болж газрын гэрчилгээг нь авч баталгаажуулж өгсөн юм. Мөн амьдрах ухаанд сургах, мэргэжил эзэмших сургалтуудад хамрагдан мужааны мэргэжлээр чадамжийн гэрчилгээтэй төгссөн.




Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн тодорхой хэмжээгээр бие даан амьдрах боломжтой залуустаа дэмжлэг үзүүлж холбон зуучлах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нийгмийн ажил үйлчилгээг үзүүлсээр байгаа билээ. Д.Энхтүвшинг маань бие даан амьдрахад нь тусалж харж хандаж байгаа БЗД-ын Улиастайн амны байгаль хамгаалагч Ж.Бямбаад талархал илэрхийлье. Бусдын төлөө хийсэн сайн үйлс бүхэн чинь таныг ивээх болтугай. 

Амьдралын сайн сайхны төлөө тэмүүлэн өөрийнхөө хүч чадвараар амьдралын төлөө тэмцэж яваа олон олон залуустаа хүсэл мөрөөдөлдөө тууштай байж өөдрөг сайхан амьдралыг бүтээн байгуулыг хүсэн ерөөе. 
 




No comments:

Post a Comment