2017/11/21

ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ




БНХАУ-н ФОШАН хотод 2017 оны 11 сарын 4-5 өдрүүдэд зохион байгуулагдсан. Xiqiao Mountain International Ultra Marathon 2017” 24 цагийн гүйлтийн А зэрэглэлийн олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн  Залуучуудын төвийн сурагч Ж.Батцоож оролцож ганзага дүүрэн амжилттай эх орондоо ирлээ. Тус тэмцээнд 15 гаруй орны өндөр чансаатай 500 гаруй тамирчид оролцсоноос Ж.Батцоож маань 24 цагт 190 км гүйж 24 цагийн гүйлтийн Монгол улсын эмэгтэйчүүдийн дээд амжилтыг тогтоосон ба 3-р байранд орж хүрэл медаль цомын эзэн боллоо. Энэхүү тэмцээнд Монголын марафон гүйлтийн холбооноос 4 тамирчин дасгалжуулагч багшийн хамт оролцсон ба манай баг тамирчид Монгол хүний тэвчээр хатуужил, дайчин шаргуу чанарыг харуулж чадлаа.








 Ж.Батцоож маань энэ оны 8-р сард спортын дэд мастерийн цол хамгаалсан ба ФОШАН хотод болсон тэмцээнд амжилттай оролцсоноор цолоо ахиулж Олон улсын хэмжээний мастер цол авч Аврагч биеийн тамир спортын хорооны “Спортын алдар” одонгоор шагнагдсан нь багш ажилчид гэр бүлийнхнийгээ баярлуулсан онцгой сайхан   үйл явдал болсон юм. 


Ж.Батцоожийг тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлж авъяас чадвар хүсэл мөрөөдлийг нь дэмжсэн Цэцэглэх ирээдүй холбоо ТББ, Заамар гоулд ХХК, Геннес ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.


Залуу үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхний ариун цагаан үйлс үргэлж дэлгэрч байх болтугай.

Ж.Батцоождоо дараа дараагийн тэмцээнүүддээ өндөр амжилт гаргаж олимпийн аврага болохыг хүсэн ерөөе.


No comments:

Post a Comment