2018/01/04

Мэргэжлийн сургалт- Тайлант үзэсгэлэн


Залуучуудын төвийн мэргэжлийн сургалтын багш нар IV улиралд хийсэн бүтээлч ажлынхаа тайлан үзэсгэлэнг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  Үзэсгэлэнг Цогцолборын удирдлагууд болон нийт багш ажилчид үзэж сонирхон Гэр бүлийн үйлчилгээний ажилтны сургалтын багш П.Баасанжав гарын доорх материалаар арваад төрлийн хөнгөн зууш, нарийн боов зэрэг бүтээгдэхүүнийг төвийн залуустай хамтран бэлтгэсэн нь олны таашаалыг хүртэж тэднээс өндөр үнэлгээ авсан.


Уг үзэсгэлэнд Гэр бүлийн үйлчилгээний ажилтны сургалт, Мужааны сургалтууд суралцагч хүүхдүүдтэйгээ хамтран хийсэн бүтээлүүдээ танилцуулснаас гадна үсчний сургалтын багш А. Туяа залуусын өмнө нь эзэмшсэн чадварт тулгуурлан тэднээр үс засуулах, мөн гоёлын будалт хийх зэрэг үйлчилгээг удирдан хийлгэсэн нь залуусын гоо сайхны мэдэрж авьяас чадварыг хөгжүүлсэн шинэлэг сайхан ажил болсныг дурьдахад таатай байна



Ш. Галбаяр багшийн залуустайгаа хамтран урласан зургийн жааз, бэлэг дурсгалын модон эдлэлүүд онцгой ур хийцтэй болсныг байгууллагын удирдлагууд онцлон хэлж байв.


Мөн өдөрлөгийн үеэр барилгын засал чимэглэлийн багш А. Наранцэцэг хүүхдийн өрөөг тохижуулах орчин үеийн шилдэг загваруудыг олон нийтэд толиллуулж шинэ санаа авахуйц онцлог загваруудыг танилцууллаа.

Өдөрлөгт оролцож бүтээлээ танилцуулсан болон хамтран ажиллсан Залуучуудын төвийн багш ажилчдадаа цаашдын ажил үйлсд нь өндөр амжилт хүсье.



No comments:

Post a Comment