2018/01/23

Залуус гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдлаа


Залуучуудын төвийн залуус багш нарын хамт 2018 оны 1 сарын 18-ны өдөр “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв”-д очиж гамшгаас хамгаалах, болон урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдлаа.


Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаас гадна галын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, мөн  гал түймрийн үед, өөрийгөө болон бусдыг хэрхэн  хамгаалах, багахан хэмжээний түймрийг галын хор хэрэглэн унтраах, гэмтэж бэртсэн, ухаан алдсан хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлтийн үед гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зэрэг онол дадлага хосолсон сургалтанд хамрагдаж чухал хэрэгцээтэй шинэ мэдлэгүүдийг олж авлаа.







No comments:

Post a Comment