2018/03/08

Үсчин-Гоо сайхны сургалтын танилцуулга


Үсчний сургалт нь Залуучуудын төвд амьдарч байгаа залуучууд болон тухайн мэргэжлийг эзэмших хүсэлтэй иргэдэд 3 сарын хугацаатайгаар мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдралд бэлтгэх зорилготой сургалт юм.

Үсчний мэргэжлээр сурч буй суралцагсад нь үсний гэмтлийг оношилж эмчлэх, хуйханд иллэг хийж угаах, бүх төрлийн үс засах, хими ба будаг хийх, энгийн болон гоёлынзасалт хийх чадамжуудыг эзэмшинэ. 


Нийт 390 цагийн  20% онол, 80% дадлага дээр суурилсан хичээлийг мэргэжлийн багш зааж, суралцагсдад чадамжийн гэрчилгээ олгон төгсгөдөг.


Үсчний мэргэжил эзэмшсэнээр, залуучууд хувиараа хөдөлмөр эрхлэх болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад орж ажиллах бүрэн боломжтой.


No comments:

Post a Comment