2018/03/12

“БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН нутгийн захиргааны байгууллагууд, төрийн үйлчилгээний байгууллагуудтай ТАНИЛЦАХ АЯЛАЛ” өдөрлөг


Залуучуудын төвөөс санаачлан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Сургалт сурталчилгааны хэлтэс, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжын хэлтэстэй хамтран дүүргийн алба хэлтэсүүдтэй танилцах, үйл ажиллагааг нь залуустаа танилцуулах, сурталчлах нээлттэй өдрийг  зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Залуучуудын төвд амьдарч сурч хүмүүжиж байгаа 18-19 насны 28 залуу оролцож Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжын хэлтэсийн хяналтын албаны дарга н.Лхамхүү,  ИТХ-ын Ажлын албаны ЗХХ-ийн дарга Б.Одбаяр нар байгууллагын бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааны талаар танилцуулга хийж залуучуудын сонирхосон асуултанд хариуллаа.

Харъяа дүүргийнхээ төрийн байгууллагуудаас иргэн хүний хувьд ямар үйлчилгээг хэрхэн авдаг талаар тодорхой ойлголт мэдээллийг авч төрийн үйлчилгээ ямар зохион байгуулалтаар хэрхэн хэрэгжиж байгааг өөрсдийн нүдээр харж бодит мэдээллийг авсан үр дүнтэй ажил боллоо.

Нийгмийн амьдралд оролцон бие даан амьдрахаар бэлтгэгдэж байгаа нийгмийн эмзэг бүлгийн залууст төрийн үйлчилгээний талаар мэдлэг олгох ач холбогдолотой ажлыг зохион байгуулж  тэдний мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан  Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжын хэлтэс, ИТХ-ын Ажлын албаны хамт олонд талархалаа илэрхийлэн Цогцолборын “Талархал”-ыг  гардуулан өгсөн.
Бидний хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагааг зохион байгуулсан болон цаашид хамтран ажиллахаар санал солилцсон тус байгууллагын хамт олонд талархалаа илэрхийлж та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.


No comments:

Post a Comment