2018/03/13

“ЭХ ТҮҮХЭЭ ТАНИН МЭДЭХ АЯЛАЛ” эх орончдийн өдрийг тохиодуулан музей үзэх аялал


Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан “Нийгэмд ээлтэй музей, Монголоо танин мэдье” уриан дор үнэ төлбөргүй музей үзэх аяныг  орон даяар зохион байгуулагдсан билээ. Энэ уриан дор төвийн залуустаа Монголын түүх, үндэсний бахархал, зан заншил болон уламжлалт соёлыг таниулах зорилготой музей үзэх аяллыг зохион байгууллаа. Музей бүр өөрийн онцлогийг харуулсан тусгай үзүүлэн гаргаж иргэдэд үйлчилж байсан ба төвийнхөө 15 залууст Маршал Г.К Жуковын музей, Улаанбаатар хотын музейг үзүүлж сонирхуулсан юм.
 “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Маршал Г.К Жуковын музейг үзэж байгаад тус музейн хамт олон онцгойлон талархаж байсан юм. Г.К Жуков нь 1939 оны 7-р сарын 11-нд түүнийг 57-р корпусын командлагчаар томилогдон ажиллаж гарамгай гавьяа байгуулсан монгол улсын баатар хүн юм.




Мөн төрөлх хотынхөө түүхээс танин мэдэх зорилгоор Улаанбаатар хотын музейг үзэж танилцлаа. Уг музей нь 1956 онд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэйгээр байгуулагджээ. Үзэсгэлэнг анх 1956 оны 7-р сарын 9-нд нээхэд Улаанбаатар хотын захиргааны дарга Лхамжав үг хэлж тууз хайчилан нээлтээ хийж байсан түүхтэй музей юм. Улаанбаатар хотын музей нь Улаанбаатар хотыг түүхэн хөгжлийн үечлэлээр нь Нүүдлийн Өргөө, Их хүрээний үе /1639-1778 он/, Их хүрээ хот /1778-1911 он/ , Нийслэл хүрээний үе /1911-1924 он/, Улаанбаатар хотын үе /1924-1990 он/, /1990 оноос хойш/ хэмээн хуваан үзэж, үзүүлэнгийн гурван танхимаар үзмэрээ дэлгэн үзүүлдэг. Тус музей анх байгуулагдсан 1956 оноос хойш 1960, 1971, 1974, 1995, 2011 онуудад нийт 5 удаа үзүүлэнгийн зохион байгуулалтаа шинэчилж байжээ. Өнөөдөр музейн сан хөмрөг 3300 гаруй үзмэртэйгээс үзүүлэнгийн танхимд нийт үзмэрийн гуравны нэг нь тавигдаж үзэгчдийн хүртээл болж байгаа юм байна.
Дээрх музейнүүдийг үзэж сонирхосноор залуус Монголынхоо болон төрөлх хотынхоо түүх соёлоос суралцаж мэдлэг мэдээллээ нэмэгдүүлсэн юм.



No comments:

Post a Comment