2018/03/08

“Залуусын нөхөрлөл” өдөрлөг


Залуучуудын төвийн залуучууд ХСИС-ийн сэтгэл зүйн тэнхимийн оюутнуудтай хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан нөхөрлөлийн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт төвийн залуучууд болон багш нар, ХСИС-ын сэтгэлзүйн тэнхимийн 2-р курсийн оюутнууд тэнхимийн эрхлэгч О.Нэмэхханд, сэтгэлзүйн дадлагажигч багш нар оролцсон ба тэнхимийн эрхлэгч О.Нэмэхханд нийт охид эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээг дэвшүүлж өөрийн сургуулийн үйл ажиллагаа, онцлогийг залууст танилцуулан цаашдын хамтын ажиллагаа улам өргөжихийг хүсэн ерөөсөн.
Өдөрлөгийн үеэр оюутнууд болон залуучууд харилцан мэндчилгээ дэвшүүлж, хөгжөөнт тоглоом тоглон, англи, орос хэлээр дуу дуулж, шүлэг уншин бүжиглэж, хоорондоо танилцан нөхөрлөж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.  
Тус өдөрлөгийг санаачилсан оюутнууд цаашид үр дүнтэй олон ажлуудыг хамтран хийхээр төлөвлөж буйгаа ярьж, өнөөдрийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.
Өдөрлөгийг хамтран зохион байгуулсан ХСИС-ийн багш оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!

No comments:

Post a Comment