2018/05/21

СПОРТЛОГ ЗАЛУУС – 2018

 

Залуучуудын төв залуусынхаа спортын ур чадварыг дээшлүүлэн баг хамт олныг бүрдүүлэх, спортоор хичээлллэх хүсэл сонирхолыг нь өрнүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын бага наадам болох “СПОРЛОГ ЗАЛУУС – 2018” тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд нийт 27 залуус 4 баг болон хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдлаа. Тэмцээний гар бөмбөгийн төрөлд Х.Анхбаатар ахлагчтай 1 – р баг тэргүүн байр, сагсан бөмбөгийн төрөлд мөн адил Х.Анхбаатар ахлагчтай 1 – р баг тэргүүн байр эзэлж нийлбэр 12 оноогоор Х.Анхбаатар ахлагчтай 1 – р баг 1-р байр эзэлж хамт олноо хошуучиллаа.
Спортын тэмцээнд амжилттай оролцож спортоор хичээллэн бие бялдараа хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах уриалгыг бүх нийтэд түгээсэн залуустаа халуун баяр хүргэе.



No comments:

Post a Comment