2018/05/14

“ХАРИУЦЛАГАТАЙ, БЭЛТГЭГДСЭН ГЭР БҮЛ”- ӨДӨРЛӨГ


Залуучуудын төвөөс Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Гэрлэх ёслолын ордонтой хамтарсан үйл ажиллагааг 2018 оны 5-р сарын 8-ны өдөр  зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар Гэрлэх ёслолын ордны хамт олон залууст ордныхоо үйл ажиллагаа болон хүндэтгэлийн өргөөг танилцуулж гэр бүл болох, гэрлэлтээ албан ёсоор батлуулах нь тогтсон дэг жаягтай, хүндэтгэлтэй бөгөөд эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө маш өндөр хариуцлагыг хүлээж байгаа асуудал болохыг тайлбарлан таниулж өгсөн. Мөн Гэрлэх ёслолын ордны сургалтын төвөөс залууст  “Өсвөр насны онцлог, Гэрлэлт, Гэр бүлийн харилцаанд биеэ хэрхэн бэлдэх вэ?” зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт  зохион байгуулж залуустай гэр бүл төлөвлөлтийн талаар болон өсвөр насны залуусын үерхэл нөхөрлөл, хайр дурлалын талаар нээлттэй ярилцсан  үр дүнтэй  нөлөөллийн үйл ажиллагаа боллоо.


No comments:

Post a Comment