2018/05/14

АХЛАХ СУРГУУЛИА АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ТӨГСЛӨӨ

СУИС-ын харъяа Бадмаараг ахлах сургуулийн сурагчдын ''Бидний мөрөөдөл''-тайлан тоглолт СУИС-ийн Оюутан театрт 2018 оны 5-р сарын 11 ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тайлан тоглолтонд 252 сурагчид оролцож 46 сурагчийн зургийн үзэсгэлэн гарч эцэг эх олон нийтэд өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ танилцуулан тайлагналаа. Сурагчдын тайлан тоглолтыг МҮОНТ, UBS телевиз, TV25 телевиз,  Боловсрол суваг телевизүүд сурталчилан хүүхдүүдийн авъяас чадварыг олон нийтэд түгээсэн юм.  Тайлангийн үеэр сурлага, авъяас чадвараараа тэргүүлсэн 41 сурагчийг Монголын хүүхдийн ордон, Монголын Сурагчийн Холбоо, Монголын багш нарын холбоо, Сургуулийн захиргаанаас шагнаж урамшуулсан.
Тэдний дундаас манай Залуучуудын төвийн залуу Д.Эрдэнэтулга Монголын сурагчдын холбооны  АВЬЯАСЛАГ СУРАГЧ алтан медаль, Г.Гурванхангай Ерөнхий Боловсролын Дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ “АЛТАН МЭЛМИЙ” медалиар тус тус шагнагдлаа.

Мөн Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулж буй ''Амжилтын гараа'' уралдааны 2-р шатанд анги хамт олныхоо хамтаар амжилттай оролцож байна. Өөрсдийн хичээл зүтгэлээр авъяас чадвараа хөгжүүлэн зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэж байгаа 2 залуудаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.



No comments:

Post a Comment