2018/05/16

“ШИНЭ ТӨРХ” ҮСЧИН, ГОО ЗАСЛЫН АКАДЕМИ БА БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА”


Залуучуудын төвөөс Шинэ төрх үсчин, гоо заслын академи”-тай хамтран байгууллагын нийт багш, ажилчид, хүүхэд залуучуудад зориулсан үсчин, гоо сайхан, маникюрийн үйлчилгээ үзүүлэх сайн дурын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаагаар Шинэ төрх үсчин, гоо заслын академи”-ийн 6 үсчин, 2 маникюрчин ирж  байгууллагын багш, ажилчид, хүүхэд залууст үсчний бүх төрлийн болон, хумсны маникюрийн үйлчилгээг нийт 30 хүүхэд залуус, 25 багш ажилчинд үзүүлсэн.  
Нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлан, цаг заваа гарган бидэнд үйлчилсэн Шинэ төрх үсчин, гоо заслын академи”-ийн хамт олонд баярласнаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.




No comments:

Post a Comment