2018/05/21

АМЖИЛТЫН БУУХИА


Улаанбаатар хотын БЗД-ийн ЕБС-уудын дунд зохион байгуулагдсан "Техник сэтгэлгээ-2018" олимпиадад Залуучуудын төвийн залуу Амгалан цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Ням-Очир багаараа нэгдүгээр байр эзлэн алтан медаль хүртэж амжилт гаргалаа. ЕБС-ын ахлах ангийн сурагчдын физикийн хичээлийг сонирхон судалж олон сонирхолтой туршилт шинэ загваруудыг зохион бүтээх хүсэл сонирхол ур чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр жил бүр зохион байгуулагддаг уг тэмцээнд тус багийнхан механик /гар ажиллагаатай/ аргаар цахилгаан бий болгох туршилт бүтээлээр оролцож 2 дахь удаагаа өндөр амжилт гаргалаа. Тэд 2017 онд уг тэмцээнээс алтан медаль хүртэж багаараа 2 алт , 2 мөнгө, 2 хүрэл медаль аван багийн дүнгээр тэргүүлж цом өргөмжлөл хүртэж амжилт гаргаж байсан билээ. Энэ удаад мөн амжилтаа бататгаж дахин алтан медаль хүртсэн юм.  Зохион бүтээх техник сэтгэлгээгээ хөгжүүлэн үе тэнгийн найз нөхөддөө үлгэр дуурайлал болж байгаа Б.Ням-Очир болон түүний багийн хамт олонд сурлага, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

No comments:

Post a Comment