2018/05/21

ОЛОН УЛСЫН БОКСЫН ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТЫН ЦУВАА


ОХУ-ын Борзя хотод зохион байгуулагдсан боксын сургуулийг үүсгэн байгуулагч Ю.Н.Саранина багшийн нэрэмжит олон улсын тэмцээн энэ оны дөрөвдүгээр сарын 25-29-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд ОХУ, Монгол, Хятад зэрэг олон улсын 15 багийн 180 орчим тамирчид бага нас, өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн  боксын Хангайтан клуб, Дорнод аймгийн БТСГ-н "Талын Бүргэд" клуб, Алдар спорт хорооны “Алтан бээлий” клуб, Өмнөговь аймгийн клуб зэрэг баг тамирчид өндөр амжилт гарган оролцож эх орныхоо нэрийг дуурсган энгэр дүүрэн медальтай эх орондоо ирлээ.
Тус олон улсын тэмцээнээс манай тамирчид 6 алтан медаль, 4 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртэж хамт олон багш дасгалжуулагч нараа баярлуулсан. Тэмцээний шилдэг тулаанчаар Монгол улсын тамирчин Э.Шинэболд шалгарсан бол шилдэг дасгалжуулагчаар Монгол улсын дасгалжуулагч багш Т. Эрдэнэбаяр шалгарсан  байна.
Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон манай байгууллагын ах дүү тамирчин Ж.Гомбо-Эрдэнэ, Ж.Ерөөлт нар мөнгө, хүрэл медаль хүртэж бахдам сайхан амжилт гарган багш нар анд найзуудаа баярлууллаа. Боксын спортоор Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа тамирчиддаа халуун баяр хүргэе.

No comments:

Post a Comment