2018/05/16

“АЖИЛ МЭРГЭЖИЛ АМЬДРАЛЫН БАТАЛГАА” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ


Залуучуудын төвөөс Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Мэргэжлийн сургалтуудаа сурталчлан таниулах “Нээллтэй халганы өдөрлөг”-ийг Баянзүрх дүүргийн 8-р хороотой хамтран зохион байгууллаа.
Энэ өдөрлөгийн үеэр 8-р хорооны иргэд, оршин суугчид тус төвийн мужаан, барилгын засал чимэглэлч, гэр бүлийн үйлчилгээний ажилтан, үсчний мэргэжлийн  сургалтын анги танхимуудаар зочлон мэргэжлийн сургалтын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж санал бодлоо хуваалцан сургалтын үйл явц хичээллэх зарчим, бүртгэл, эзэмших чадамж зэрэг сонирхсон мэдээллээ авч сэтгэгдэл өндөр байв.
Тус өдөрлөгөөр төвийн сургалтын багш нар иргэдэд тухайн мэргэжлүүдийн нийгмийн хэрэгцээ шаардлага, онцлог зэргийг сурталчлан таниулсан нь ажилгүй, мэргэжилгүй иргэдэд чиглэсэн үр нөлөөтэй ажил боллоо.
Өдөрлөгийн үеэр тус төвд зочилсон иргэд цаашдаа тус сургалтуудад хамрагдаж суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.






No comments:

Post a Comment