2018/06/05

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ



Цогцолборын нийт хүүхэд залуучуудыг нийгэмшүүлэн төлөвшүүлэх үндсэн зорилгын хүрээнд тэмдэглэлт баяр болон ёслолын өдрүүдийг үр бүтээлтэй, танин мэдэхүйн өндөр түвшинд соёлч боловсон тэмдэглэн өнгөрүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн сургалттай уялдуулан явуулдаг билээ.
Энэ жил “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, Эх үрсийн баярыг тохиолдуулан Цэцэглэх ирээдүй ТББ-ын ажилтан Siew Ling Монгол дахь ажлаа дуусган нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүндэтгэлийн арга хэмжээг Гэр бүл асаргааны ажилтан бэлтгэх мэргэжлийн сургалтын багш П.Баасанжав суралцагч нартайгаа  хамтран  хийлээ.
Уг арга хэмжээ нь ухаарал, хайр, итгэл найдвар хайрласан, нөхөрсөг халуун дулаан  сайхан арга хэмжээ болж өндөрлөв.
Siew Ling-дээ цаашдийнх нь ажилд амжилт хүсч, аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг  хүсэн ерөөе.



No comments:

Post a Comment