2018/12/06

ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТУХАЙ


Хүн ажлыг голох ёсгүй, Ажил хүнийг голдог”гэсэн энэ үгийг хэдийд хэн гэдэг хүн зохиосон нь тодорхойгүй.Яг үүнтэй утга адил “Хүн мэргэжлийн сонгодоггүй,мэргэжил хүнийг сонгодог “гэж зарим хүмүүс ярьдаг. Үүний нэгэн адилаар залуус маань өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцсэн ажлыг хийж зуныг үр бүтээлтэй өнгөрөөлөө.Ажил мэргэжил гэдэг бол хүний амьдралын салшгүй чухал хэсэг. Хэрвээ  хувийн онцлогтоо тохирсон ажил мэргэжил сонгож чадвал мэргэжлээ эзэмшихэд болон мэргэжлээрээ ажиллахад өдөр бүр ажил мэргэжлээсээ  сэтгэл ханамжийг авч хичээлээ хийж,ажлаа хийх урам зоригоор дүүрэн байх болно.
2018 оны 7, 8 сарын  байдлаар “Залуучуудын төв”- с нийт 15 залуу цагийн болон түр ажлын байранд зуучлагдсан байна. Энэ нь тэд өөрсдийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө хийж буй маш том хөрөнгө оруулалт юм.  Түр болон цагийн ажил хийсэн залуусыг дурьдвал:
-          Анхбаатар, Ням – Очир (Цэцэглэх ирээдүй ТББ)
-          Бат-Эрдэнэ (Бургер кинг 3,4 –р хороолол дахь салбар)
-          Гомбо-Эрдэнэ, Төгсжаргал, Тэмүүжин (   кимчиний үйлдвэр)
-          Эрдэнэтулга, Хүсэлбаатар, Батцоож (   тавилгын үйлдвэр)
-          Лувсанмаа (Хуванцрын үйлдвэр)
-          Анударь (Оёдолын үйлдвэр)
-          Золжаргал, Ариунжаргал (Family dent шүдний эмнэлэг)
-          Золбоо, Мягмархүү (Барилгын туслах ) зэрэг ажлын байраар хангагдан ажилласан байна.
Хүн бүр өөрийн гэсэн зорилго төлөвлөгөөтэй байдаг.Энэ зорилго төлөвлөгөө нь хувь хүний,гэр бүлийн,ажил төрлийн хувьд,эцэст нь нийгэм орчны хувьд гэх олон салаа салбаруудтай.Мэдээж үүнээс улбаалаад хэн ч гэсэн  сайн хүн болж төлөвшин,сайхан гэр бүлийг бий болгон,сэтгэл ханамжтай ажилтайгаар,эрүүл нийгэмд амьдрах зорилготой байдаг.Тэрхүү эрүүл саруул нийгмийг бий болгоход   залуус маань өөрсдийнхөө төлөө бага ч гэсэн хувь нэмрээ оруулвал хүн болсоны утга учир гарна. Залуусдаа улам их амжилтыг хүсье.



No comments:

Post a Comment