2019/01/07

СПИРТЛЭГ БИШ СПОРТЛОГ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ


Хөлбөмбөг бол дэлхийн №1 спорт. Дэлхийн 7 тэрбум хүн амын 5 тэрбум нь хөлбөмбөгт хайртай, дуртай ямар нэгэн байдлаар хөлбөмбөгийн нэг  ч гэсэн тоглогчийн нэрийг мэдэж байдаг.
1930 – д оны үеэс хөлбөмбөгийн спорт Монголын өргөн уудам нутгийн ногоон зүлгэн дээгүүр өнхөрч, цэлмэг хөх тэнгэрт нь хөөрч эхэлсэн.
Энэ нь зөвлөлтийн цэрэг, техникийн болон бусад салбарын мэргэжилтнүүд манай оронд уригдан ажиллах болсон ба манай оюутан залуус Зөвлөлт оронд суралцаж эхлэх болсонтой холбоотой.
   1931 онд "Биеийн тамир сайжруулах стадион" буюу "Бага цэнгэлдэх"-д анхны хөлбөмбөгийн тоглолт болж хөдөлмөрчид, залуучуудын дур сонирхлыг ихээр татаж энэ спортоор хичээллэхийг уриалан дуудах болж сургууль, үйлдвэрийн газрууд, цэргийн ангиуд зэрэг эрчүүд олноор цугларсан газруудад сайн дурын бүлгэм, дугуйлангууд ажиллах болсон нь уг спорт манай улсад хөгжих эхлэл болжээ.
   Манай төвийн  олон залуус хөлбөмбөгийн спортод дурлаж, түүгээр хичээллэн улсын чанартай томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж хөлбөмбөгийн дээд лигийн багуудад амжилттай тоглож хөлбөмбөгийн түүхийг бүтээлцэж явна. Тухайлбал манай залуусаас:
-       Монголын тэмүүлэл хөлбөмбөгийн клубд: Б.Батсуурь, Ү.Идэрбямба, О.Оюунболд, Б.Ням-Очир, Ж. Гомбо-Эрдэнэ, Х.Анхбаатар
-       Дэрэн хөлбөмбөгийн клубд: А.Мөнгөнтулга нар хичээллэж тогтмол амжилтыг гаргасаар байгааг дурдахад таатай байна.

Мөн залуус маань 2019 оны 1 сард “Холбооны Бүгд Найрамдах Герман”  улсад зохион байгуулагдах  футзалны олон улсын  нөхөрсөг тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Ингээд залуусдаа цаашдын спортын их үйлст амжилт хүсье.

No comments:

Post a Comment