2019/01/07

ЗАЛУУЧУУДЫН БҮЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

 БИДНИЙ ЗОРИЛГО:
Манай бүлгийн хамт олон нэгэн гэр бүл шиг нэг нэгнийгээ гэсэн халуун сэтгэлтэй, сурах, хөгжих хүсэл тэмүүлэл  дүүрэн, сайн сайхныг бүтээн байгуулах хүсэл зорилготойгоор ирээдүйн төлөө хөл нийлүүлэн хамтдаа алхаж буй нь бидний зорилго юм.
БИДНИЙ ТУХАЙ: Манай бүлэг нь 15-20 насны нийт 24 залуустай. Манай хөвгүүдийн бүлэгт  ХЗСХТЦ-ын Хүүхдийн төвөөс - 19, “Өнөр бүл” төвөөс - 4, “Донбоско” асрамж халамжийн төвөөс 1 залуу тус тус шилжиж ирсэн.
Бүлгийн залуусаас  Их, дээд сургуульд – 2 , Гадаадад их дээд сургуульд – 3, МСҮТ Коллежид- 4, Цэргийн албанд – 2, Ерөнхий боловсролын сургуульд /55,92,27,52/ - 8 залуу тус тус суралцаж мэргэжил боловсрол эзэмшиж байна. Залуус Өвөрмонголын Шилийн гол дахь ажил мэргэжлийн дээд сургууль, СУИС, Техник технологийн дээд сургууль,  Төв аймгийн Эрдэнэ МСҮТ-д тус тус суралцаж байна.
Гэр бүлийн хувилбарт үйлчилгээнд шилжсэнтэй холбогдон өрөө бүрт ахлагчийг сонгосон бөгөөд өрөө бүрийн ахлагч нар хамт амьдарч буй залуусыг удирдан чиглүүлж бүлгийн багштай хамтран ажилладаг билээ. Бидний дунд урлаг, спорт, сурлага, хөдөлмөрийн аваргууд олон байдаг бөгөөд найз нөхдийн маань амжилт бидний бахархал билээ.


No comments:

Post a Comment