2019/01/30

Залуучуудын төвийн залуусаас сургуулиа амжилттай төгсөн мэргэжлийн үнэмлэх диплом гардан авлаа.


Төв аймгийн Эрдэнэ сум дахь МСҮТ-ийн        тогоочийн мэргэжлийн ангийг төгсөгч Б.Ариунжаргал, Э.Анударь нар нь сургуулийнхаа аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл, гар бөмбөгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж спортын амжилт гаргахын зэрэгцээ бүрэн дунд боловсрол эзэмшин, тогоочийн 3-дугаар зэрэгтэй болж сургуулиа амжилттай дүүргэлээ.  Мөн тус төвийн залуу Ж.Лувсанмаа Гандийн нэрэмжит  ҮУПК-ийг бүрэн дунд боловсрол эзэмшин, Бэлэг дурсгалын урлаач мэргэжлээр амжилттай сайн суралцаж төгсөн, мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

            Төв аймгийн Эрдэнэ сум дахь МСҮТ-ийн тогоочийн мэргэжлийн ангийг төгсөгч Б.Ариунжаргал нь суралцаж байх хугацаандаа сургууль, хамт олноо үлгэрлэн манлайлж, амжилттай сайн суралцан, сургуулийнхаа “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ” цол өргөмжлөл гардан авлаа.  Залуучуудын төвийн маань бахархал болсон Б.Ариунжаргалдаа Залуучуудын төвийн 2019 оны анхны амжилтын эзэн болсонд талархал дэвшүүлж, цаашдаа эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж, үргэлж ахиж дэвшиж явахыг хүсье.   





No comments:

Post a Comment